БАТЛАВ.                   НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БУЯНЗАЯА
 
 
САНТ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Зорилго:
Сант сумыг тогтвортой хөгжүүлэхэд нутгийн иргэдийн оролцоог дэмжих, Сант сумын засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтын ажиллагааагаа идэвхжүүлэх замаар Сант сумын хөгжлийг шинэ түвшинд гаргахад үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилго оршино.          
Зорилгын хүрээнд дэвшүүлж буй зорилтууд:
Нэг. Нийгмийн салбарын үйлчилгээ, хүртээмжийг хүн бүрт чанартай хүргэх
Хоёр. Эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, Сумын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх 
Гурав. Экологийн тэнцвэрт байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх  
Хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл
Үндсэн чиглэл дэх дэд ажлууд
Хугацаа
Үр дүн, шалгуур үзүүлэлт
Нэг. Нийгмийн салбарын үйлчилгээ, хүртээмжийг хүн бүрт чанартай хүргэх
1.1.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрүүл,  аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх
1.1.1.      Салбар зөвлөл байгуулах, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, үнэмлэхжүүлэх  
I-III сар
·      Салбар зөвлөлийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэн 500-аас доошгүй хүнд үнэмлэх олгосон байна.
1.1.2.      Нутгийн зөвлөлийн вэб сайт хийж, мэдээллийн бааз бүрдүүлэх
II-III сар
·      Сантчуудын нэгдсэн мэдээллийн сан бүрдэж, гишүүдэд мэдээллийн нээлттэй эх үүсвэр бий болно.
1.1.3.      Эрүүл, аюулгүй амьдрах, зөв хоололт, архигүй амьдралын талаар сргалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
III сар
·      Эрүүл, зөв амьдрал, хоололтын дадал, хэв шинж төлөвшиж, сумын төвийн архидалт тодорхой хувиар багасна.
1.2.
Боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
1.2.1.      Сургууль, цэцэрлэгийн багшлах боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр сургалт зохион байгуулах
III-IV сар
·    Багш нарын мэргэжил, сурган хүмүүжүүлэх арга барил шинэчилэгдэж, сургалтын чанар дээшилнэ.
1.2.2.      Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд математик, физик, хими, биологийн болон мэргэжил сонгох чиглэлээр сургалт явуулах
IV сар
·    Төгсөх ангийн сурагчид мэргэжлээ оновчтой сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтын суурь оноонд ахиц гарна.
1.2.3.      Сургууль, төгсөгчид, ойн арга хэмжээг тусгасан ном гаргах
I-X сар
·    Сум, сангийн аж ахуй, сургууль, төгсөгчдийн талаарх түүхэн мэдээлэл үнэн зөвөөр нийтийн хүртээл болно.
1.3.
Соёл, урлаг, спортын хөгжлийг дэмжих
1.3.1.      Спортын цогц арга хэмжээ, тэмцээн зохион байгуулах
III-IV сар
·    Сагс, волейбол, теннис, шатар, шагайн харвааны аваргууд тодорч, нутгийн болон анги хамт олны нэгдмэл байдал идэвхжинэ.
1.3.2.      Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах
V-VI сар
·    Нутгийн зөвлөлийн гишүүдээс авъяастанууд тодорч, тэднээр бахархах, цаашид нутгийн зөвлөлөөс зохион байгуулах арга хэмжээнд гишүүдийн оролцоо нэмэгдэнэ.
1.3.3.      Нутгийн зөвлөлийн дэргэд урлагийн хамтлаг байгуулах
Жилдээ
·    Нутгийн зөвлөлийн дэргэд чадварлаг урлагийн баг бүрдэж, сум, орон нутгийн иргэдэд тоглолт хийх замаар санхүүжилтийн эх үүсвэр бий болгоно. Нутгийн авъяастнуудыг тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Хоёр. Эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, Сумын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
2.1.
“Шинэ Сант сум” төсөл
2.1.1.      Төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах
III-IV сар
·   Төслийн үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнгийн талаарх иргэдийн ойлголт сайжирч, дэмжлэг идэвхжинэ.
2.1.2.      Төсөлд хамрагдах нутгийн иргэдийг сургалтанд хамруулах
III-VII сар
·   Нутгийн иргэдийн ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээрх мэдлэг,  чадвар дээшилж, зөв хандлага төлөвшинө.
2.1.3.      Төслийн эхний үе шатанд хийх ажлыг эхлүүлэх
IV сар
·   Төлөвлөгөөний дагуу сумын шарилж устгах, сургууль, клубын урд хэсэгт зүлэгжүүлэлт, тохижилтын ажил эхэлнэ.
2.2.
Сумын иргэдэд бизнесийн таатай орчин бүрдүүлэх
2.2.1.      Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн үйл ажиллагааг сэргээх
Жилдээ
·   МСҮТ-ийн барилга, байгууламжийг ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг эхлүүлнэ.
2.2.2.      Жижиг бизнес эрхлэх боломжыг судлах
Жилдээ
·   Сумын давуу тал, дэд бүтэц, хөгжлийн чиг хандлагатай уялдсан жижиг бизнесийн шинэ шинэ чиглэлүүдийг санал болгоно.
2.2.3.      Бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
Жилдээ
·   Суманд бизнесийн гараагаа эхэлж байгаа болон бизнес нь жигдэрсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн шинэ түншлэл нэмэгдэнэ.
2.3.
“Угтах хаалга” төслийг хэрэгжүүлэх
2.3.1.      Угтах хаалганы зураг төслийг баталгаажуулах, байршлийг тогтоох
I-III сар
·   Төсөл албан ёсны баримт бичиг болж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, байршил, зураг, санхүүгийн төсөв тодорхой болно.
2.3.2.      Угтах хаалганы шав тавих ёслолын арга хэмжээ
IV сар
·   Сумын удирдлага, ард иргэдтэй хамтран хүндэтгэлийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулсан байна.
2.3.3.      Угтах хаалганы санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, ажил эхлүүлэх
Жилдээ
·   Санхүүжилтийн эх үүсвэрийн бүтэц, төлөвлөгөөг гаргаж, бүрдсэн  санхүүжилтийн хүрээнд ажлыг гүйцэтгэнэ.
Гурав. Экологийн тэнцвэрт байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх
3.1.
Байгалийн нөөцийн хамгаалал ба ашиглалтыг сайжруулах
3.1.1.       Сумын усны ашиглалт, менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгөх
Жилдээ
· Цас, бороо, урсгал усыг хуримтлуулах, түүний оновчтой хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гаргана.
3.1.2.      Ховор болон эмийн ургамлын судалгаа хийж, эдийн засгийн эргэлтэнд оруулах
Жилдээ
·   Үйлдвэрлэл, бизнесийн зориулалтаар ашиглаж болох ургамлыг тодорхойлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэл тавигдсан байна.
3.1.3.      Ойн менежментийг сайжруулах
Жилдээ
· Ойн цэвэрлэгээнээс бий болох модны хожуул, унианга, гишүү зэргийг түлээ, барилгын материалын зориулалтаар ашиглана.
3.2.
Сургалт, семинар зохион байгуулах
3.2.1.      Жимс, ногоо тарих чиглэлээр зөвлөгөө, сургалт зохион байгуулах
IV сар
·                   Технологийн мэдлэг, чадвар дээшилж, бизнесийн үр ашиг дээшилнэ. Жимс, ногоо тариалах иргэдийн тоо нэмэгдэнэ.
3.2.2.      Мал аж ахуй, фермерийн чиглэлээр зөвлөгөөн, сургалт зохион байгуулах
V сар
·                   Иргэдийн фермер байгуулах, үйл ажиллагааг үр ашигтай байлгах чиглэлээр мэдлэг, ур чадвар дээшилнэ.
3.2.3.      Сумын бэлчээрийн даацыг тодорхойлох, бэлчээр ашиглалтын сургалт, семинар зохион байгуулах
VI сар
·                   Бэлчээрийн даацыг тодорхойлж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сумын удирдлагуудад хүлээлгэн өгнө.
3.3.
Хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх
3.3.1.      Бүтээгдэхүүний зах зээл, логистикийн судалгаа хийх
Жилдээ
·                   Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх мэдлэг, чадварыг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгоно.
3.3.2.      Бүтээгдэхүүн борлуулалтын үр ашигтай системийг бий болгох
Жилдээ
·                   Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын салбар зөвлөлүүдээр дамжуулан бүтээгдэхүүн борлуулах хүлжээ бий болгоно.
3.3.3.      ХАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавих
Жилдээ
·   Жижиг үйлдвэр байгуулах төсөл боловсруулж сумын удирдлага, ард иргэдэд танилцуулна.
 

Сант сумын нутгийн зөвлөл, “Сант хөгжил сан”